Амин хайртай аавыгаа байхад
Алдрай жаахан охин нь алцахгүй ээ
Аавтайгаа цуг байхад
Би ч Аав ч жаргалтай
Хайртай шүү ааваа гэдэг үгийг хэлэх тоолонд
Хамгаас их аз жаргалаар дүүрдэг
Намайгаа гэсэн аав минь
Нарт хорвоогийн амин эрдэнэ
Араас минь залбирдаг аав минь ганц.
Аавдаа хайртай шүү!
Sunday, April 24, 2011
Аавдаа
Posted by cankann87 at 10:26 PM 0 comments
Wednesday, March 16, 2011
Намайг төрүүлсэн ижий тандаа баярлалаа
Ээжээ та минь хүний газарт хүнд, хэцүү гэж шантралгүй, амархан гэж онгиролгүй бардам яваарай. Ээждээ хязгааргүй их хайртай шүү!
Одод түгэх тэнгэрт миний төлөө залбирч
Олон шөнийн нойроо миний төлөө солисон доо
Том болсон мөртөө дуусашгүй их хайранд нялхарч
Толио муудсан ижийдээ эрхэлж суудаг сэтгэл минь
Дассан сэтгэлийг нэг л өдөр хагацана гэж мэддэггүй юм аа
Намайг хүн болгох гэж яваад насаа гээж
Наддаа та минь эргээд хэзээ ч олдохгүй
Орчлонд өөрийгөө мартаж бүхнийг хайрладаг хүн нэг л бий
Халуун дулаан сэтгэлд минь мөнхийн зул болсон
Халхын буяны дээдэлдэг ижийгээн хайрлаж явъя даа
Хүмүүс минь ижий тань ахиж хэзээ ч олдохгүй учир ижийгээн хайрлаж, харамлаж дээдлэж яваарай.
Ээжээ охин нь тандаа хязгааргүй их хайртай.
Posted by cankann87 at 10:17 PM 0 comments